АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден Европын Зөвлөл, НАТО, 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтуудад оролцоод, айлчлалаа Польш улсад үргэлжлүүллээ. Тэрбээр баасан гарагт НАТО-гийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг хангаж байгаа агаарын десантын 82 дугаар дивизийн алба хаагчидтай уулзсан байна.
Өнгөрсөн сард Украинд цэрэг дайны ажиллагаа эхлэхийн өмнөхөн АНУ Польшийн зүүн бүсийн Жешув хотод 3000 цэрэг байрлуулсан юм. Цагаан ордны тэргүүн дэлхийг аюулгүй байлгахын төлөө үүрэг гүйцэтгэж байгаад нь талархал илэрхийлжээ. Жешув хот нь Украинд тусламж үзүүлэх гол талбар болоод байгаа. НАТО-гийн нисэгчид зэвсэг, харилцаа холбооны хангамжаа хилээр нэвтрүүлэхийн тулд тус хотоос гарах орох нислэг үйлдэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч цэргүүдтэй уулзсаныхаа дараа Польшийн ерөнхийлөгч Анжей Дудагийн хамт дүрвэгсдийн хямралын талаар төрийн бус байгууллагуудтай уулзжээ.
Польш нь Украины 2 сая гаруй дүрвэгсдийг хүлээн авчээ. Жо Байдены Польшид хийж байгаа айлчлал Украинтай хил залгаа НАТО-гийн чухал гишүүн Польшийг хамгаалах АНУ-ын үүрэг амлалтыг илүү тодотгож, Украины дүрвэгсдийг найрсгаар хүлээн авч байгаа Польшийн ард түмэнд талархлаа илэрхийлэх боломж олгож байна гэж Америкийн хэвлэлд онцолсон аж.
Байдены засаг захиргаа Украинд 1тэрбум америк долларын хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлж, Украины дүрвэгсдээс 100 мянган хүнийг улс орондоо хүлээж авна гэдгээ зарлаад байна. Дараа нь АНУ-ын ерөнхийлөгч Варшав хотноо Польшийн ерөнхийлөгчтэй өргөтгөсөн хэлэлцээ хийж байна.
| АНУ Украинд 1 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлнэ | ||
| Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.