Шууд Chart

Сургуулилалтын үеэр амиа алдагдсдын ар гэрт Пентагон эмгэнэл илэрхийллээ

2022-03-24 12:20:45

Зохион байгуулагчид нь ОХУ, Украины дайнтай холбоогүй гэж эхнээсээ мэдэгдсэн НАТО-гийн сургуулилалтын үеэр өнгөрсөн баасан гарагт Хойд туйлын тойрог дахь Норвегийн хотод Оспрей онгоц сүйрсэн. Ослын улмаас амиа алдсан тэнгисийн явган цэргийн дөрвөн албан хаагчийн ар гэрийнхэнд Пентагон эмгэнэл илэрхийллээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Норвегийн цагдаа нар ослын үеэр тухайн бүс нутагт цаг агаар муу байсан гэж мэдэгджээ.

Тэнгисийн цэргийн нисэх хүчний 2 дугаар жигүүрт томилогдсон явган цэргүүд НАТО-гийн "Хүйтэн хариу үйлдэл" нэртэй сургуулилтад оролцож байсан юм.

Баасан гарагийн орой 18.00 цагийн өмнө буухаар төлөвлөж байсан MV-22B Osprey загварын онгоц Норвегийн Бүда хотын захиргааны өмнөд хэсэгт орших Бейарн дахь Гретаедален хотод осолджээ. Хүйтэн хариу үйлдэл сургуулилтад 27 орны 30 мянга орчим цэрэг, 220 нисэх онгоц, 50 хөлөг онгоц оролцож байна.

НАТО-гийн гишүүн бус Финланд, Швед улсууд мөн энэ сургуулилалтад оролцож байгаа юм. Гуравдугаар сарын 14-нд эхэлсэн сургуулилт дөрөвдүгээр сарын 1-нд дуусна. Осол гарч дөрвөн хүний амь эрсэдсэнд үнэхээр  харамсаж байна. Гэсэн хэдий  ч хүйтэн хариу арга хэмжээ үргэлжлэх болно гэж Норвегийн Зэвсэгт хүчний штабын дарга мэдэгджээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сургуулилалтын үеэр амиа алдагдсдын ар гэрт Пентагон эмгэнэл илэрхийллээ   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй