Нобелийн энх тайвны шагналт сэтгүүлч Дмитрий Муратов Украины дүрвэгсдэд туслах зорилгоор өнгөрөгч оны 10 дугаар сард хүлээн авсан Нобелийн медалиа дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэжээ.
Дмитрий Муратов нь Оросын сөрөг хүчний тэмцэгч гэдгээрээ алдартай Александр Лебедевийн эзэмшдэг "Новая газета" сонины редактораар ажилладаг. Зарим хүн энэ сониныг Оросын сөрөг хүчний хэвлэл мэдээллийн сүүлчийн түшиц газар ч гэж нэрлэдэг. Орос Украинд мөргөлдөөнийг эхлүүлэхэд Муратов Кремлийн хэвлэлийг хязгаарласан шинэ хуулиудыг дагаж мөрдөхийн тулд шууд мэдээлэхээ зогсоож, оронд нь өөрийн ажилтнууддаа Оросын ард түмэнд үзүүлэх нөлөөллийн талаар анхаарлаа хандуулахыг үүрэг болгож байсан юм.
Харин одоо тэрбээр дэлхийн дуудлага худалдааны газруудыг урьж алтан медалиа зарах замаар мөргөлдөөнд нэрвэгдэгсдэд зориулж хандив цуглуулах бодолтой байгаа бөгөөд энэ нь "амар тайван дүрвэгсэд, шархадсан, өвчтэй хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлэх" зорилготой аж.
Энэ талаар тэрбээр, "Дэлхийд алдартай энэхүү шагналыг худалдаанд гаргах боломжтой дуудлага худалдааны газруудтай холбоо барихыг бид хүсч байна" гэж бичжээ.
Муратовыг 2021 онд Норвегийн холбооноос "Ардчилал, мөнхийн энх тайвны угтвар нөхцөл болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах хүчин чармайлтын төлөө" шагнаж байсан юм.
| Нобелийн шагналт сэтгүүлч хандив цуглуулах зорилгоор медалиа зарна | ||
| Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.