Ямайкын дээд албан тушаалтнууд Их Британийн хунтайж Уильям болон түүний эхнэрийн айлчлалыг эсэргүүцэж, харин энэ үйлдлийн оронд уучлалт гуйж, нөхөн төлбөр олгохыг шаарджээ.
Тодруулбал, Ямайкийн засаг захиргаа Их Британийн хаант засаг Ямайкад тусгаар тогтнолынх нь 60 жилийн ойг тохиолдуулан нөхөн төлбөр олгох ёстой гэсэн 60 шалтгааныг жагсаасан аж.
Үүнтэй холбоотойгоор "Бидэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад нөхөн төлбөр хэрэгтэй байна. Энэ нөхөн төлбөрөө нийгмийн салбараа өөд татах, амьдралыг сайжруулахад зарцуулна" гэж Ямайкийн хүний эрхийн нэгэн өмгөөлөгч тайлбарлажээ.
| Ямайк Их Британы хунтайжийн айлчлалаас татгалзлаа | ||
| Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.