ОХУ-ын гадаад хэргийн яам цаашид Япон улстай энхийн хэлэлцээрээ зогсоож байгаа тухай шийдвэрээ танилцуулсан. Харин Москва, Токиогийн харилцаа хэвийн болно гэж найдаж байна гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мягмар гарагт мэдэгдлээ.
Тодруулбал, "Украины нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс ОХУ-ын эсрэг шинээр тавьсан нэг талын хязгаарлалттай холбогдуулан Москва Токиотой энхийн гэрээний хэлэлцээрээ зогсоож байна" гэж ОХУ-ын гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгдсэн.
Мэдэгдлийн хариуд Японы ерөнхий сайд Кишида Фүмио, Москвагийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл хоёр орны харилцаа муудаж байгаад Хятадын эрх баригчид анхаарал хандуулж байна. "Бид Москва, Токио хоёр энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэнэ гэж найдаж байна" гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Японы ерөнхий сайд Фүмио Кишида "Японы засгийн газар 2022 оны санхүүгийн жилийн төсөвтөө тодотгол хийх бодолгүй байгаа" гэж мэдэгдсэн. Мөн Оростой эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ба эдгээр хөрөнгө нь Японы үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой юм.
Мөн 1991 онд өмнөд Курилийн арлууд болон Япон улсын хооронд харилцан визгүй зорчих, арлуудын Японы оршин суугчид өмнө нь визийн хөнгөвчилсөн зэргээр зорчдог байсныг зогсоогоод байгаа аж.
| БЭЭЖИН: Москва, Токио хоёр харилцаагаа сэргээнэ гэж найдаж байна | ||
| Үзсэн: 1636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.