Шууд Chart

БНХАУ хүн амынхаа 88 хувийг дархлаажуулжээ

2022-03-20 12:15:11

БНХАУ нийт тэрбум хүн амынхаа 88 хувийг коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамруулжээ. Ингэснээр тул улсын засгийн газар, хүн амаа цар тахлын эсрэг сүргийн дархлаатай болгох зорилтдоо хугацаанаасаа өмнө хүрлээ гэж Синхуа агентлаг онцолж мэдээлсэн байна.

Хятад улсад цар тахлын шинэ давлагаа эхэлсэн энэ үед коронавирусний вакцины нэмэлт буюу бүүстэр тунд хамрагдсан хүний тоо эрчимтэй өсөж байгааг тус улсын вирус судлаач эрдэмтэн мэдэгджээ.

Нэмэлт тун вакцин үхлийн аюултай коронавирусний эсрэг хүний дархлааг маш сайн нэмэгдүүлж байгаа тухай судалгааны дүгнэлт гарснаас хойш Хятадын олон муж хотод нэмэлт тун вакцин хийх үйл ажиллагаа эрс нэмэгдсэн байна.

Нэмэлт тун вакцин өмнөх тунгаас хойш урт хугацаанд завсарласан ч гэсэн хүний бие дэх эсрэг биетийг 5-аас 10 дахин нэмэгдүүлж байна гэж Хятадын амьсгалын замын өвчин судлалын төвөөс мэдээлжээ.

Энэ эрчээрээ урагшилбал Хятадын нийт хүн амын 10 хувийг дархлаажуулахад 59 хоног шаардлагатай байна гэдэг судалгааг ч эрдэмтэд нь гаргасан бөгөөд тус улсын хүн амын дунд 17-59 насны иргэд вакцинд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа аж.

Харин вакцинд хамрагдах идэвх сул байгаа өндөр настай иргэд коронавирусний омикрон хувилбарт өртөх магадлал өндөр байгаад эмч мэргэжилтнүүд нь санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ хүн амынхаа 88 хувийг дархлаажуулжээ   
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй