Шууд Chart

Украин, ОХУ-ын энхийн хэлэлцээ цахимаар үргэлжилнэ

2022-03-14 19:07:31

Украин болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийж байгаа энхийн хэлэлцээ цахимаар үргэлжилнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. 

Энэ удаагийн цахим уулзалтаар, Киевийн талаас, ОХУ-тай дээд түвшний уулзалт зохион байгуулах асуудлыг голчлон хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Украины төлөөлөгчид уулзалтыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргаж байна гэж Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгдсэнийг Хятадын хэвлэлүүд онцолжээ.

Өнгөрсөн хугацаанд Украин-Оросын засгийн газар хооронд, нийт 3 шатны уулзалт, хэлэлцээг биечлэн хийсэн. Үүний зэрэгцээ Туркийн зуучлалтай Орос, Украины гадаад хэргийн сайд нар анх удаа нүүр тулсан уулзалт хийсэн. Тус уулзалтаар тодорхой үр дүн гараагүй боловч 2 тал хэлэлцээг цааш үргэлжлүүлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн.

Мөн "Украинтай хийж байгаа яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарч байна, дараагийн шатны хэлэлцээгээр талууд хамтарсан байр сууринд хүрэх боломжтой. Улмаар улс төрийн шийдвэр гарах өөдрөг төсөөлөлтэй байна" гэж Оросын талаас хэлэлцээнд оролцогч Леонид Слуцкий мэдэгджээ. Оросын талын байр суурийг Украины талаас ч нотолж байна.

Тодруулбал, Киевийн төлөөлөгчдийг ахалж хэлэлцээнд оролцож байгаа Украины ерөнхийлөгчийн туслах Михаил Подоляк Оросын талаас энхийн хэлэлцээнд илүү бүтээлч хандаж байгаа учраас ойрын өдрүүдэд хэлэлцээнд ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа илэрхийлснийг Ройтерс иш татан мэдээллээ.

Орос, Украины талын энэ байр сууринаас харахад, цэрэг улс төрийн ямар нэг шийдэлд хүрсэн, үр дүнтэй хэлэлцээ болох болов уу гэсэн өөдрөг төсөөлөл, олон улсын таамаг шинжээчдийн дунд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин, ОХУ-ын энхийн хэлэлцээ цахимаар үргэлжилнэ   
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй