Энэ хурлаар Их долоогийн бүлэг Оросоос хамааралтай байдлаа бууруулахын тулд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцжээ.
Их долоогийн бүлгийн хамтарсан мэдэгдэлд шингэрүүлсэн байгалийн хийд хөрөнгө оруулах нь чухал гэж үзсэн байна. Мөн Европын холбооны Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг Их долоогийн бүлгийн орнууд хүлээн зөвшөөрч байна.
Японы Эдийн засгийн сайд Хагиуда Коичи Их долоогийн бүлгийн улс орнууд эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах тэр дундаа эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд шаардлагатай бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гэж мэдэгджээ.
| Их долоогийн орнууд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр тохирлоо | ||
| Үзсэн: 2087 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.