Шууд Chart

АНУ Украин, Зүүн Европын орнуудад 13.6 тэрбум ам.долларын багц тусламж үзүүлнэ

2022-03-12 11:24:43

АНУ-ын конгресс Украин болон түүний хөрш Зүүн Европын орнуудад цэрэг армийн болон хүмүүнлэгийн 13.6 тэрбум ам.долларын багц тусламж олгохыг дэмжлээ. АНУ-ын гол хоёр намын дэмжлэгийг авсан уг багц төсвийн төсөлд Ерөнхийлөгч Жозеф Байден яаралтай гарын үсэг зурах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Украинд үзүүлэх багц тусламжид 3.5 тэрбум долларыг зэвсэг болон бусад цэргийн тусламжаар хангахад, 3 тэрбумыг нь Украины хөрш Зүүн Европын улс орнуудыг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь Америк нэмэлт цэргийн хүч илгээхэд зарцуулах юм байна. Мөн тус багцад Украин руу илгээх хоол хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл болон бусад хүмүүнлэгийн тусламж ч багтана. Ерөнхийлөгч Байден Украинд багц тусламж үзүүлэх санал анх гаргахдаа 10 тэрбум долларын дүнтэй байхаар тусгасан. Харин АНУ-ын гол хоёр нам Оросын цэрэг дайны ажиллагааны эсрэг олон улсын хориг, эсэргүүцэл нэмэгдсэнтэй холбогдуулж уг багцыг 3 тэрбумаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ.

Өнгөрсөн сарын 26-нд Байдены засаг захиргаа Украинд 350 сая долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ зарлаж байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Украин, Зүүн Европын орнуудад 13.6 тэрбум ам.долларын багц тусламж үзүүлнэ  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй