Украинд цэрэг оруулснаас үүдэлтэй Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд ОХУ 2022 оныг дуустал олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд экспортын хориг тавьж байна.
Мөн Оросын Сангийн яамны мэдээлснээр цаашид авах арга хэмжээнд гадны хөлөг онгоцнуудыг Оросын боомтуудад нэвтрэхийг хориглож ч магадгүй бололтой. Оросын Засгийн газрын жагсаалтын “Нөхөрсөг бус үйл ажиллагаа явуулсан улс орнууд”-руу чиглэсэн энэ хориг эдийн засгийн гол салбаруудын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой гэж Оросын Сангийн яамны мэдэгдэлд онцолжээ. Оросын энэ хоригт АНУ, болон Европын холбооны орнууд гээд ойролцоогоор 48 улс багтжээ. Харин Гүржээс салан тусгаарласан Өмнөд Оссет, Абхаз болон Оросын тэргүүлдэг Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудыг энэ экспортын хоригоос чөлөөлөх юм байна.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин: “Энэ хоригт ОХУ-д үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортонд гаргахыг хориглоно. Тухайлбал, автомашин, галт тэрэгний эд анги, чингэлэг багтаж байгаа” гэв.
Өрнөдийн улс орнууд Оросын эсрэг хэд хэдэн хориг тавьсны дотор газрын тос худалдан авах, Ерөнхийлөгч Путины ойрын хүрээлэлд багтдаг гэх тэрбумтан, олигархуудад хориг арга хэмжээ авсан.
| ОХУ 2022 он дуустал 200 гаруй төрлийн төрлийн бүтээгдэхүүнд экспортын хориг тавилаа | ||
| Үзсэн: 5022 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.