Шууд Chart

БНСУ-д гуравдугаар сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлнө

2022-03-11 15:52:38

БНСУ-д энэ сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлнө. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байх шаардлагатай.

Хэрэв хоёр тунд хамрагдаад 180-аас дээш хоносон бол гуравдугаар тунд хамрагдсан байх хэрэгтэй. Ирэхээсээ өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм байна.

Мөн ирсний маргааш нь PCR шинжилгээ өгнө. Үүний дараа 6, 7 дахь хоног дээрээ PCR шинжилгээ юм уу, тестээр шинжилгээ өгөх шаардлагатай.

Ирэх долоо хоногоос Солонгост ковидын халдварын тархалт буурч эхэлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Засгийн газраас нь нийгэмд зай барих шатыг багасгах, хэвийн амьдрал руу шилжүүлэх тухай ярьж байна гэж “Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь тусгай сурвалжлагч Э.Ижилболд мэдээллээ


БНСУ-д гуравдугаар сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлнө  
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй