БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн газраас мэдээлж байгаагаар тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 526 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний 214 нь шинж тэмдэгтэй илэрсэн байна. Бусад ямар ч шинж тэмдэггүй, өөрөөр хэлбэл, нийтийн дунд шинжилгээ хийх үеэр илэрч байна гэж мэдээлж байна.
Эерэг тохиолдлын ихэнх нь Чиндао, Шанхай зэрэг зүүн зүгийн боомт хотуудад бүртгэгдэж байгаа бол зарим тохиолдол өмнөд хэсгийн Гуандун, зүүн хойд зүгийн Жилин мужид нь илэрчээ.
Тус улсын хэвлэлүүдээр мэдээлж байгаагаар "омикрон" хувилбарын тархалт өндөр байна. Энэ нь Хятад улсын цар тахлыг тэглэх бодлогод шинэ сорилт авчирч байна гэж мэдээлжээ.
Цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд тухайлбал, нэг муж тосгонд халдвар бүртгэгдсэн даруйд тухайн бүс нутгийн оршин суугчдыг нийтэд нь шинжилгээнд хамруулах, хэсэгчилсэн байдлаар хөл хорих зэрэг хатуу боловч үр дүнтэй арга хэмжээ авч байгааг хэвлэлүүд онцолж байна.
Мөн эерэг гарсан тохиолдол бүрийг өвчний хүнд, хөнгөн байдлыг үл харгалзаж эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.
БНХАУ-ын нийт хүн амын 85 хувь нь коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагджээ. Тус улсын эрдэмтэд вакцинд хамрагдсан иргэдийн хувь хэмжээ нь сүргийн дархлаа үүсэхэд хангалттай болсон гэж үзэж байна.
| БНХАУ-д 526 тохиолдол шинээр бүртгэгджээ | ||
| Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.