Шууд Chart

Европын холбоо Украинд 450 сая еврогийн үнэ бүхий зэвсэг нийлүүлнэ

2022-02-28 18:39:55

Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украинд 450 сая еврогийн үнэ бүхий зэвсэг илгээхээр тохиролцлоо. Энэ тухай Жозеп Боррел Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын шуурхай цахим хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Тэрбээр мэдэгдэлдээ, "Бид Украины армид 450 сая еврогийн зэвсгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн 50 сая долларын түлшний тусламж үзүүлэх юм. Энэ бол түүхэндээ анх удаа, хийж байгаа үйлдэл юм" гэжээ.

Мөн Польш улс энэхүү тусламжийг шилжүүлэх ложистикийн төвөөр ажиллахаар болжээ. Европын холбоо мөн Украинд байлдааны онгоц нийлүүлэхээр төлөвлөж байгааг Жозеп Боррел онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Украинд 450 сая еврогийн үнэ бүхий зэвсэг нийлүүлнэ  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй