Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар, ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцоод байна.
Бид хязгаарлалтын арга хэмжээ авах гэж буй хүн, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж Жозеп Боррель мэдэгдсэн юм. Тус холбоо шинэ хориг арга хэмжээний дэлгэрэнгүйг даваа гарагт нийлэнэ. Энэ удаагийн хоригт Оросын олигархууд, бизнесменүүд, Орос улсын одоогийн засаглалд гол үүрэг гүйцэтгэдэг улс төрийн зүтгэлтнүүд багтаж байна.
Мөн Орос улсыг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлах болно гэж Жозеп Боррел нэмж дурджээ.
| Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцов | ||
| Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.