Шууд Chart

Аэрофлот өнөөдрөөс эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоолоо

2022-02-28 16:25:35

ОХУ-ын Үндэсний агаарын тээврийн Аэрофлот компани өнөөдрөөс буюу 2 дугаар сарын 28-наас эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоосноо мэдэгдлээ.

Тодруулбал, “Европын орнууд ОХУ-д агаарын орон зайгаа хаасантай холбогдуулан Аэрофлот ийнхүү Европын чиглэлд хийх нислэгээ дараагийн мэдэгдэл хүртэл түр зогсоолоо” гэж тус агаарын тээврийн компани мэдэгдэлдээ дурджээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам, агаарын тээвэр, аялал жуулчлалын агентлагууд Оросын иргэдийг Европын орнуудаас нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Сануулахад, Их Британи улс хамгийн түрүүнд  буюу энэ сарын 25-нд, Европын холбооны гадаад хэргийн сайд нар өнгөрсөн ням гарагт Оросын агаарын тээврийн компаниудад агаарын хилээ хаах шийдвэр гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аэрофлот өнөөдрөөс эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоолоо  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй