Өнөөдрийн байдлаар 370 мянга орчим Украинчууд хөрш орнууд руугаа дүрвээд байгаа талаар НҮБ-ын гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украинд үүссэн хүмүүнлэгийн хямралын асуудлаар яаралтай хуралдана.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан Нью-Йоркийн цагаар 17.00 цагт эхэлнэ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилгаар хуралдах тус хуралдаанд НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн болон дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн ажилтнууд оролцох аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг бүх талуудад нэг бус удаа уриалсан бөгөөд бямба гарагт Украины ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихдаа, НҮБ Украинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэх шийдвэртэй байгаагаа мэдэгдсэн.
НҮБ Украин дахь хүмүүнлэгийн үйл ажиллагааг санхүүжүүлэх уриалгыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж тэрбээр онцолсон юм.
| НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүмүүнлэгийн асуудлаар хуралдана | ||
| Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.