Шууд Chart

Зэвсэгт хүчний олс таталтын аваргуудаа тодорлоо

2022-02-28 13:05:24

Олс таталтын тэмцээнд Зэвсэгт хүчний 26 нэгтгэл, ангийн баг тамирчид оролцоход эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги, дэд байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, гутгаар байрыг бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС-ийн баг тамирчид эзэллээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮХБИС-ийн баг, дэд байрт хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гутгаар байрт хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн баг тамирчид шалгарлаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Зэвсэгт хүчний олс таталтын аваргуудаа тодорлоо  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй