Шууд Chart

ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавилаа

2022-02-27 13:02:54

ОХУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавилаа. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хурлаар гишүүн орнуудын дийлэнх нь ОХУ-ыг Украин руу хийх довтолгоогоо зогсоож, бүх цэргээ татахыг шаардсан юм.

Тодруулбал, Баасан гарагийн орой болсон санал хураалтад Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орноос 11 орон НҮБ-аас гаргасан тогтоолыг дэмжиж, харин уг хурлыг даргалж байгаа ОХУ эсэргүүцэж хориг тавилаа. Тэгвэл  Хятад, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмирт  улсууд ОХУ-ыг түрэмгийлсэн гэж  саналаа өгөхөөс татгалзсан байна.

ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензиа, "ОХУ, өнөөдөр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гаргасан тогтоолын төслийн эсрэг санал өгсөн. Энэ тогтоол яагаад Оросын эсрэг шинжтэй байна вэ гэдгийн зүгээр өнгөц тайлбарлах шаардлагагүй гэж харж байна. Энэ төслийг дэмжээгүй хүмүүст баярлалаа. ОХУ-ыг хориг тавих эрхээ урвуулан ашигласан гэж буруутгаж байгаа хүмүүст би хариу өгөхгүй. Бидний сөрөг санал өгсөн гол шалтгаануудын нэг нь төсөлд тусгагдсан нь биш харин орхигдсон зүйл юм. Тодруулбал, 2014 оны 2 дугаар сард Киевт болсон төрийн эргэлтийн үр дүнд засгийн эрхийг  булаасан хүмүүс ийм үр дүнд хүргэсэн. Одоо тэд Украины  зүүн нутгийн орон сууцны хорооллыг их буу, олон пуужингаар буудаж, Донецк, Луганскийн ард иргэд рүү тэсрэх бөмбөг хаяж, Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүргээсээ зайлсхийж байна." гэв.

Мөн аюулгүйн зөвлөлийн тогтоол болох Оросыг Украин руу түрэмгийлсэн гэж  буруушаасан тогтоол гаргахаас татгалзсан гурван төлөөлөгчийн нэг нь БНХАУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жүн байсан юм.

Тэрбээр, "Хятад улс Украины нөхцөл байдал, сүүлийн үеийн үйл явдлуудад гүнээ санаа зовниж байна. Нөхцөл байдал биднийг харахыг хүсэхгүй ийм байдалд хүрчихлээ. Хятад улс бүх улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг хамтаар сахих ёстой гэж үзэж байна. Бид бүх талуудыг асуудалд үндэслэлтэй шийдлийг эрэлхийлэхийг уриалсаар ирсэн. Тэгш эрх, харилцан ашиг тусын үндсэн дээр энх тайвны замаар бие биенийхээ санаа зовоосон асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Дипломат аргаар шийдвэрлэх бүх хүчин чармайлтыг бид сайшааж, дэмжиж байна. Талуудын авч байгаа бүх арга хэмжээ нь гал дээр тос нэмэхээс илүүтэйгээр хямралыг намжаахад тустай байх ёстой. Хориг арга хэмжээ авбал энэ нь илүү олон хүний амь нас, эд хөрөнгөнд нөлөөлнө. Тиймээс хориг арга хэмжээ авсаар байх нь  илүү төвөгтэй, эмх замбараагүй нөхцөл байдал учруулж, санал зөрөлдөөнийг арилгахад улам их хүндрэл учруулж болзошгүй." гэв.

Харин НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 11 гишүүн орны дэмжсэн тогтоолыг ирэх долоо хоногт НҮБ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавилаа  
Үзсэн: 2696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй