Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европыг урт хугацаанд бэлтгэлтэй байхыг уриаллаа. Тэрбээр бямба гарагт Парисын баруун хэсэгт орших Порте де Версалийн төвд нээгдсэн хөдөө аж ахуйн үзэсгэлэнд зочлох үеэрээ энэ мэдэгдлийг хийсэн байна.
Тодруулбал, Эммануэль Макрон Европын холбоонд хандаж, "Дайн удаан хугацаанд үргэлжилнэ. Мөн дайнтай холбоотой хямрал урт байх болно. Бид бүхэн бэлтгэлтэй байх ёстой" гэж мэдэгдсэн.
Юуны өмнө дайны үр дагавар нь Францын бараа бүтээгдэхүүний экспортод, хүнсний болон хөдөө аж ахуйн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдэд нөлөөлнө гэж Францын ерөнхийлөгч Эмануэль Макрон онцлон тэмдэглээд, төмөрлөгийн салбар, ложистикийн салбарт үүсч болзошгүй хүндрэл, цахилгааны үнийн өсөлт үүсч болзошгүйг анхааруулжээ.
Тэрбээр тус улсын эрх баригчид “эрчим хүчний хувьд өөрсдийгөө аль болох найдвартай хангах”, “үнийн өсөлтийн үр дагаврыг багасгах” зорилгоор ойрын болон урт хугацааны шийдвэрүүдийг гаргана гэж амласан байна.
| Эмануэль Макрон: Дайн удаан үргэлжилнэ | ||
| Үзсэн: 5099 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.