Шууд Chart

Ши Жиньпин: Украины хямралыг хэлэлцээний замаар шийдвэрлэхийг дэмжинэ

2022-02-26 12:43:23

Хоёр удирдагч баасан гарагт утсаар ярьсан байна. Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Путин Ши Жиньпинд хэлэхдээ “АНУ болон НАТО нь Москвагийн хууль ёсны аюулгүй байдлын санаа зовнилыг удаан хугацаанд үл тоомсорлож, Оросын өмнө хүлээсэн амлалтаа удаа дараа зөрчсөн гэж” мэдэгджээ. Мөн тэд "Зүүн зүгт цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа нь Оросын стратегийн улаан шугамыг сорьсон" гэжээ. Хариуд нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Манай улс Орос, Украины асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг дэмжинэ” гэдгээ илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсны дараа “Хоёр улс НҮБ болон бусад олон улсын тавцанд хамтран ажиллаж, бие биенээ дэмжихэд бэлэн байгаагаа нотолсон” тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жиньпин: Украины хямралыг хэлэлцээний замаар шийдвэрлэхийг дэмжинэ  
Үзсэн: 5991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй