Уг зарлигт дурдсанаар Дээд ерөнхий командлагчийн төвийг Владимир Зеленский өөрөө удирдаж, харин зохицуулагчаар Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловыг томилсон байна.
Зарлигт дурдсанаар, ОХУ Украины эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлдэж тус улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн. Тиймээс Украины зэвсэгт хүчин, бусад цэргийн анги нэгтгэл, хууль сахиулах байгууллагын стратегийн манлайллыг хангах зорилгоор тогтоосон гэж дурдсан байна. Мөн уг зарлигийг гаргахдаа 2 дугаар сарын 24-нд буюу өчигдөр гаргасан Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн саналд үндэслэн гэжээ.
Дээд командлагчийн төвийн бүрэлдэхүүнд, Украины аюулгүй байдлын албаны дарга Иван Баканов, Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов, Нэгдсэн цэргийн ажиллагааны командлагч Григорий Галаган, Нутаг дэвсгэрийг хамгаалах цэргийн командлагч Юрий Голушкин, Улсын хилийн албаны дарга Сергей Дейнеко, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак, Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный, Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клыменко нар багтаж байна.
| Владимир Зеленский Дээд командлагчийн төв байгуулна | ||
| Үзсэн: 2704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.