Украины ард иргэд цэрэг дайны ажиллагаанаас дүрвэж байна. Дүрвэгсдийн эхний хэсэг хөрш Польш улсад авто зам болон төмөр замаар очжээ.
Одоогийн байдлаар Польшийн Засгийн газар дүрвэгсдэд хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх амрах газар бүхий 8 байгууламжийг бэлтгэсэн тухай мэдээллээ. Тус улсын Засгийн газар бусад улс орнуудыг ч Украины ард иргэдэд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Польшоос гадна Герман улс Украин руу тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламжийн багц зэрэг хүмүүнлэгийн тусламж илгээж байгаагаа мэдэгдээд байна.
Мөн ДЭМБ-аас Украинд хүмүүнлэгийн тусламж хүргэх тогтвортой боломж олгохыг уриалж байна. Тус байгууллагаас, 3,5 сая ам.долларын эм, эмнэлгийн хэрэгслийг хүргэжээ.
| Польш улс дүрвэгсдийг хүлээн авч байна | ||
| Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.