Шууд Chart

НҮБ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

2022-02-25 12:40:27

Мөн эхний ээлжинд тус улсад 20 сая ам.долларын тусламж үзүүлнэ, Украин улс болон түүний эргэн тойронд хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррш: “Одоо болж байгаа үйл явц НҮБ-ын дүрэм журамтай шууд зөрчилдөж байна. Аливаа хэлбэрээр заналхийлэх, хүч хэрэглэх нь НҮБ-ын зорилгод үл нийцнэ. Өөрөөр хэлбэл нэг улс нөгөө улсынхаа эсрэг хүч хэрэглэх нь улс орон бүрийн баримтлах зарчмыг үгүйсгэж байгаа хэрэг юм.

Иймд ОХУ нэн даруй цэргийн ажиллагаагаа зогсоож, Зэвсэгт хүчнээ эх орон руугаа буцаан татахыг уриалж байна. Украин улс цаашлаад дэлхийн нийт ард түмэн айдас түгшүүрт автаад байна. Энгийн ард иргэдийг хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой. Ирэх өдрүүдэд гарах аливаа шийдвэрүүд нь манай ертөнцийг тодорхойлж, сая сая хүний аж амьдралд шууд нөлөөлнө. Энэ цаг үеийг дайны гамшгаас аврахад оройтоогүй байна. Бидэнд амар амгалан, энх тайван хэрэгтэй байна” гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй