Шууд Chart

АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа

2022-02-25 12:14:55

АНУ болон түүний холбоотон орнууд, Оросын 4 том банкны хөрөнгийг царцааж, экспортод хяналт тавьж, тэргүүн баячуудын эсрэг хориг арга хэмжээ авна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: “АНУ, ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч Оросын экспортод мөн хориг тогтоож байна. Тус улсын эдийн засагт богино болон урт хугацаандаа асар их алдагдал хүлээнэ гэж харж байна. Бид эдгээр хориг арга хэмжээг манай улс болон холбоотон улсуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор боловсруулсан” гэв.

Сфивт системийн тухайд 2021 онд Сфивт систем нь өдөрт дунджаар 42 сая мессеж бичсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өсжээ. 2020 онд, ОХУ нийт гүйлгээний 1,5 хувийг эзэлжээ. Мөн энэ хориг нь Оросын санхүүгийн систем болон Путины ойрын хүмүүст цохилт болно гэж харж байна. Мөн Оросын эрчим хүчний салбарыг онилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа  
Үзсэн: 3052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй