ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Игор Конашенков: Цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын зэвсэгт хүчний өмнө тавьсан пүрэв гарагийн бүх зорилго, зорилтууд амжилттай биеллээ. Крымийн чиглэлд цэргийн анги, шүхэрчдийн хамтарсан баг Херсон хотыг чиглэн довтолсон. Энэ нь Умард Крымийн сувгийг хаалтыг буулгах боломжийг олгож, улмаар Крымийн хойгт, усан хангамжийг сэргээх боломжийг бүрдүүллээ. Цохилтын дүнд Украин цэргийн дэд бүтцийн 83 хуурай газрын объектод цохилт өглөө. Мөн 4 сөнөөгч онгоц, нисдэг тэрэг болон нисэгчгүй онгоцыг устгалаа” гэв.
АНУ: ОХУ-ын төлөвлөгөөг урьдчилан тооцоолж байсан
АНУ-ын Ерөнхийлөгч, Оросын тусгай цэргийн ажиллагааны тухай өөрийн байр суурийг мөн илэрхийлсэн. Вашингтоны хувьд Оросын нүүдлийг аль эртнээс таамаглаж байсан гэдгийг хэлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: “ОХУ-ын энэ үйлдэл бол, урьдчилан төлөвлөсөн халдлага гэж үзэж байна. Улмаар АНУ болон манай холбоотнууд, түнш орнуудын яриа хэлэлцээний замаар аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сайн санааны бүхий л хүчин чармайлтыг үгүйсгэлээ. Хэдэн долоо хоногийн өмнөөс бид ийм зүйл болохыг, дэлхийн нийтэд анхааруулж, сануулж байсан. Ямар ч нотлох баримтгүйгээр бид олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж, Украины бүрэн эрхт нутаг дэвсгэр дээр 1 талт, хоёр Бүгд найрамдах улс шинээр байгуулах оролдлогыг харлаа.
Украины 130 гаруй хүн амь үрэгджээ
Украины талаас мөн мэдэгдэл хийв. Оросын түрэмгийллийн улмаас одоогийн байдлаар 137 иргэн болон цэргийн алба хаагч амь үрэгдсэн тухай мэдэгдлээ. ОХУ хэдийгээр, зөвхөн цэргийн объектууд руу халдан довтолж байна гэж мэдэгдэж байгаа боловч, энэ цохилтод энгийн ард иргэд өртсөн байна.
Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский: “Урьдчилсан байдлаар манай улс, энэ ажиллагааны үеэр 137 цэрэг, офицер болон ард иргэдээ алджээ. 316 хүн шархадсан гэсэн мэдээлэл байна. Мөн Одесс мужийн Зминий арлын бүх хилчин энэ ажиллагааны үеэр амь үрэгдсэн.
| ОХУ “Украинд явуулсан цэргийн ажиллагаа амжилттай болсон” гэж мэдэгдэв | ||
| Үзсэн: 6306 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.