Шууд Chart

Биткоины ханш унаж байна

2022-02-24 15:49:02

ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа биткойны үнэ буурч эхэллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассад цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэний дараа буюу пүрэв гарагийн эхээр биткойны үнэ 35 мянган ам.доллараас доош унажээ.

CoinMarketCap-ийн мэдээлснээр биткойн 34,969 ам.долларын ханштай байна.  Энэ нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад 8 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй криптовалют 40 мянган ам.доллараас доош унасан юм. Украины хямрал ширүүсч байгаа энэ үед Биткоины ханшийн уналт үргэлжилсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Биткоины ханш унаж байна  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй