Шууд Chart

ОХУ-ын 5 нисдэг тэргийг устгасан гэх мэдээллийг няцаажээ

2022-02-24 14:53:30

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб пүрэв гарагийн үүрээр Оросын зэвсэгт хүчний 5 онгоцыг сөнөөсөн гэж CNN агентлаг, болон барууны хэвлэлүүд мэдээлсэн.

Харин уг мэдээллийг Тасс агентлаг няцаагаад байна. Харин АНУ-ын хууль тогтоогчид Украинд болж байгаа халдлагын талаар мэдээлэхдээ, ОХУ-ын дайралт нь манай тагнуулын албаны мэдээлэлтэй “нийцэж байна” гэж мэдэгдлээ.

Сенатын тагнуулын хорооны тэргүүн, Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Марко Рубио өөрийн твиттер хуудаснаа, "Орос улс Украин руу бүрэн хэмжээний цэргийн дайралт хийж байна" гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын 5 нисдэг тэргийг устгасан гэх мэдээллийг няцаажээ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй