Шууд Chart

Харьков хотын дарга иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа

2022-02-24 14:33:15

Украины хоёр дахь том хот болох Харьков хотын дарга иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр, хот даяар дэлбэрэлт, их бууны чимээ гарч байгаа тул иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа.

Тодруулбал, тус хотын дарга Игорь Терехов, өнөө өглөө фэйсбүүк хуудсандаа "Өнөөдөр гэрээсээ битгий гараарай. Нөхцөл байдал хүндэрсэн тул сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагууд тодорхойгүй хугацаагаар  ажиллахгүй. Би та бүхэнд болж буй үйл явдал, хотын удирдлагуудын арга хэмжээний талаар өдрийн турш мэдээлэх болно" гэжээ.

Мөн Украины Киев болон Львовт хоёр ч удаа агаарын дайралтын дуут дохиог дуугаргасан ч одоогоор нөхцөл байдал  тайван хэвээр байна гэж CNN агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.

Эдгээр хотуудад хүмүүс урьдын адил ажил руугаа явж, ердийн хөл хөдөлгөөнтэй хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харьков хотын дарга иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй