Украинд болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Оросын хэд хэдэн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарласан тухай ОХУ-ын агаарын тээврийн агентлаг Росавиациа мэдэгдлээ.
Украины эргэн тойронд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Москвагийн цагаар 2 дугаар сарын 24-ний 03.45 цагаас эхлэн Оросын өмнөд хэсгийн хэд хэдэн нисэх онгоцны буудлын нислэгийг зогсоолоо гэж Росавиациагийн мэдэгдэлд дурджээ.
Одоогоор дараах онгоцны буудлуудад нислэгүүд түр зогсоод байна. Үүнд: Ростов, Краснодар, Анапа, Геленджик, Элиста, Ставрополь, Белгород, Брянск, Орел, Курск, Воронеж, Симферополь, Крым багтаж байна.
Уг нь хязгаарлалт нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ гэж нисэхийн удирдлагууд мэдэгджээ.
| ОХУ-ын хэд хэдэн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарлалаа | ||
| Үзсэн: 2392 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.