Украины нийслэл Киев дэх АНУ-ын Элчин сайдын яам твиттер хуудсандаа "Украины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж байгааг мэдэж байна" гэж мэдэгджээ.
Мөн CNN-ийн шууд дамжуулалтын үеэр цэргүүд Беларусьтай хилийн боомтоор Украин руу нэвтэрч, цэргийн техник оруулж байгааг үзүүллээ. Шууд дамжуулалтын бичлэгийг Украины Сенькивка, Беларусь улсын Веселовка боомтод авчээ. Энэ нь орон нутгийн цагаар өглөөний 6:48 цагийн орчимд Украины нутаг дэвсгэрт орж ирсэн байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт Орос-Украинтай хиллэдэг хэсэгт Беларусийн нутаг дэвсгэрт багагүй тооны цэрэг, машин, танк цуглуулсан байсан. Энэ хугацаанд ОХУ-Беларусь хамтран Украины хилийн ойролцоо хамтарсан цэргийн сургуулилт хийсэн юм.
“Бид үргэлжлүүлэн нөхцөл байдлыг хянаж, шинэ мэдээллүүдийг өгнө гэж бичжээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ, лхагва гарагт Украинд үлдсэн АНУ-ын дипломатуудын цөөхөн хэсгийг нүүлгэн шилжүүлж байна гэж мэдэгдлээ.
| Беларусаас Украины нутаг дэвсгэрт цэрэг, цэргийн техник нэвтэрчээ | ||
| Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.