Шууд Chart

Харьковт дэлбэрэлтийн чимээнүүд гарлаа

2022-02-24 13:51:01

Дөнгөж сая Харьков хотод дэлбэрэлтийн чимээ гарч, хотын дээгүүр утаа суунаглаж эхэллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагаа явуулж байгааг зарлаж, Оросын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох аливаа оролдлогуудыг хийх хэнд ч болов тэдний хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэх болно  гэж мэдэгдэл хийж байх үеэр энэ дэлбэрэлт болсон байна.

Владимир Путин, АНУ болон түүний холбоотнуудыг Украиныг НАТО-д элсүүлэхээс сэргийлж, Москвад аюулгүй байдлын баталгаа өгөх Оросын шаардлагыг үл тоомсорлож байна гэж буруутгаад, Оросын зорилго бол Украиныг эзлэх явдал биш юм гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харьковт дэлбэрэлтийн чимээнүүд гарлаа  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй