АНУ-ын департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Умардын урсгал-2" төсөлд дахин хориг тавьж байгаагаа мэдэгдлээ. Мөн тэрбээр нөхцөл байдал хурцадвал хориг арга хэмжээнүүдээ улам чангатгана гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдэж байна гэж онцоллоо.
Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Оросоос Герман руу тавьсан "Умардын урсгал 2" хийн хоолойг барьсан компани болон тус компанийн гүйцэтгэх захирлын эсрэг хориг арга хэмжээ авсан байна.
Үүнд, "Умардын урсгал-2" AG болон түүний корпорацийн ажилтнуудад хориг арга хэмжээ авахыг засаг захиргаандаа даалгажээ. Эдгээр алхмууд нь ОХУ-ын Украинд явуулж буй үйлдлийн хариуд авсан хориг арга хэмжээний маань бас нэг зөвхөн эхний хэсэг.
В.Путин Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын хоёр бүс рүү цэргээ илгээснээр "Украин руу Оросын түрэмгийллийг эхлүүллээ" гэж Байден мэдэгдсэний дараа Герман улс энэ төслийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мягмар гарагт мэдэгдсэн.
Шугам хоолойг барьж дуусгасан ч хараахан ашиглалтад ороогүй байна. Украины хямрал дэлхийн хэмжээнд нефтийн үнийг өсгөж хомсдолд оруулсан учраас АНУ-ын албаны хүмүүс Саудын Араб болон АНЭУ-тай хэлэлцээ хий нийлүүлэх асуудлаар хэлэлцээ хийж байгаа аж.
| АНУ "Умардын урсгал-2" төсөлд “дахин” хориг тавьлаа | ||
| Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.