Шууд Chart

Денис Пушилин, Леонид Пасечник ОХУ-аас тусламж хүслээ

2022-02-24 13:42:43

Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын удирдагчид ОХУ-аас Украины түрэмгийллийг таслан зогсоохыг хүслээ. Тэд ОХУ-ын ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэл ирүүлсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков мэдэгдсэн байна.

Тодруулбал, Димитрий Песков сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, Бүгд найрамдах Луганск ард улсын тэргүүн Леонид Пасечник, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин нар өөрсдийн улсыг хүлээн зөвшөөрсөнд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн.

Тэд нөхцөл байдал хүндэрч, Киевээс ирж байгаа  заналхийлэл нэмэгдэж байгааг, Донецск Луганскийн иргэд одоогийн байдлаар орон гэрээ орхин дүрвэж байгааг мэдэгджээ. 

Мөн бүгд найрамдах улсуудын тэргүүн нар,  Украины түрэмгийлэлд иргэний болон үйлдвэрлэлийн дэд бүтэц, сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд сүйдэж байна. Хамгийн  аймшигтай нь энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд нас барж байна гэж захидалдаа дурдсаныг Димитрий  Песков захидлаас иш татан онцолсон байна. 

Тус захидалд,  "Киев цэргийн хүчээ нэгтгэх ажлаа үргэлжлүүлж, АНУ болон барууны улсуудаас  цэргийн иж бүрэн дэмжлэгийг нэгэн зэрэг хүлээн авч байна. Киевийн зүгээс  мөргөлдөөнийг хүчээр шийдвэрлэхээр шийджээ гэж дурдсан байна. 

Тиймээс дээрх асуудлуудыг харгалзан үзэж, энгийн иргэдийн амь нас эрстэх, хүмүүнлэгийн гамшиг болохоос  урьдчилан сэргийлэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгчөөс тусламж хүсчээ. Энэ бол ОХУ болон, бүгд найрамдах улсуудын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээний 3, 4-р зүйл  гэж захианд бичсэнийг Димитрий Песков мэдэгджээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин,  энэ долоо хоногт Донбаст цэргийн ажиллагаа явуулахаа зарлалаа.

Ажиглагчид Луганск болон Донецксийн удирдагчдын захидлыг хүлээн авсны дараахан энэ шийдвэрээ албан ёсоор зарлалаа гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Денис Пушилин, Леонид Пасечник ОХУ-аас тусламж хүслээ  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй