Өнөөдөр өглөө Украины эрх баригчид тус улсын агаарын орон зайг 19:00 цаг хүртэл хязгаарлалаа. Агаарын ажилтнуудад зориулсан мэдэгдэл нь тус улсын нислэгийн мэдээллийн таван бүсийг хамарч байна.
Эдгээр 5 бүс нь Киев, Днепр, Львов, Одесс, Симферополь орчмын бүс нутгууд юм. Варшаваас Киев рүү нисч байсан 755 дугаарын нислэг, Украины агаарын орон зайд нэвтрэхээсээ өмнө эргэж, Польшийн нийслэл рүү буцсан байна.
Учир нь Украины зэвсэгт хүчин Донецк руу гал нээж байна гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. РИА-Новости агентлагийн мэдээнд Донецкийн захад орших Трудовская уурхайн тосгоны чиглэлд 02:40 цагт гал нээсэн гэжээ.
Мөн ОХУ-ын хэвлэлүүд Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдын мэдэлд байгаа хэсгүүдэд хүчтэй гал гарч, дэлбэрэлтүүд болж байгааг онцолжээ.
| Украин агаарын орон зайгаа хязгаарлалаа | ||
| Үзсэн: 2575 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.