Шууд Chart

Европын холбоо вакцинд хамрагдсан хүмүүст хилээ нээнэ

2022-02-24 13:04:55

Дэлхий зарим орнууд цар тахлын эсрэг хоригуудаа сулруулсаар байна. Тухайлбал Европын холбооны орнууд жуулчдад, хилээ нээхээр төлөвлөж  байгаа аж. Гэхдээ Европын холбооны орнууд ДЭМБ-аас баталгаажсан вакцинд хамрагдсан иргэдэд хилээ нээх юм байна.

Харин ДЭМБ-ын Хятадын “Sinopharm”, “Sinovac”, Энэтхэгийн “Bharat Biotech”, мөн “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”, “Johnson & Johnson”, “Novavax” компанийн вакцинуудыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Мөн хамгийн сүүлд Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн вакцинд зөвшөөрөл олгосон юм. Европын холбооны орнуудын дийлэнх нь коронавирусний Омикрон хувилбарын тархалтаас шалтгаалан тодорхойгүй хугацаанд хилээ хааж байсан. Мөн ЕХ-ны орнууд руу зорчих жуулчид вакцины хоёрдох тундаа наад зах нь 14 хоногийн өмнө хамрагдсан байх ёстой.

Харин вакцин хийлгэснээсээ хойш 270 хоногоос дээш хугацаа өнгөрч байгаа жуулчдад ямар нэгэн хязгаарлалтгүйгээр зорчино. Үүнээс гадна Европын холбооны орнууд зөвшөөрөгдсөн вакцины нэмэлт тунд хамрагдсан хамрагдсан жуулчдыг хориг саадгүйгээр хүлээн авахаас гадна Ковидоор халдварлаж эдгээд 180-аас дээш хонож байгаа иргэдийг жуулчлахыг зөвшөөрч байна. Зарим улс орнуудын хувьд хилийн хязгаарлалтуудаа цуцалж, Ковидтой дасан зохицож амьдрах стратегид шилжиж байна.

Тухайлбал Их британи улс Ковидын хязгаарлалтуудаа цуцлахаа мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо вакцинд хамрагдсан хүмүүст хилээ нээнэ  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй