Шууд Chart

Украинд онц байдал зарлана

2022-02-24 09:03:48

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл хуралдаж, улс даяар онц байдал зарлахаар боллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг Украины парламент 48 цагийн дотор ёстой юм.

Украин улс даяар тогтоох онц байдал 30 хоног үргэлжилнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл  дахин 30 хоногоор сунгах боломжтой. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов  хэлэхдээ, "Бид  Донецк, Луганскаас бусад бүх бүс нутагт  онц байдал тогтооно гэж мэдэгдээд байна. ОХУ-ын гол зорилго бол Украиныг дотроос нь тогтворгүй болгож, зорилгодоо хүрэх явдал юм. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид өнөөдөр шийдэж, ийм шийдвэр гаргалаа" гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, "Онц байдал нь Киев хотын дэд бүтцийн чухал объектуудыг хамгаалах болон нийтийн хэв журам, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэж байна. Мөн зарим тээврийн хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг чангатгана гэлээ.  Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан онц байдлыг илүү чангатгаж эсвэл сулруулж болно. Энэ арга хэмжээ нь улс орны амар амгалан, тайван байдлыг хадгалах, эдийн засгийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм" гэж мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украинд онц байдал зарлана  
Үзсэн: 1934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй