Тэмцээний нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, тэмцээний шүүгч, баг, тамирчид оролцлоо.
Тэмцээнийг нээж ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг үг хэлсэн бөгөөд тэмцээнд оролцож буй баг, тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.
Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташе, Зэвсэгт хүчний Гардан тулааны холбооны тэргүүн, ОУХМ, хурандаа Б.Дамба цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр “Олон улсын цэргийн наадам-2021” тэмцээний “Аравт” морин цэргийн уралдаан, “Танкийн биатлон”, “Цэргийн авто ралли” тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг шагнасан бөгөөд Цэрэгжлийн спортын цол, зэргийн болзол хангасан тамирчдад үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өглөө. Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэргэдэх хүүхэд, залуучуудын “Десант бамбар” клубийн бяцхан тамирчид мөн Улаанбаатар цэргийн хүрээний эмэгтэй цэргийн алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолтыг толилуулсан юм.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 орчим тамирчин оролцож, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорьж байна. 1992 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай энэхүү тэмцээн өргөжин тэлсээр баг тамирчид нь 6 жинд өрсөлддөг болсон ажээ. Тэгвэл энэ удаад анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчид оролцож 60 болон 70 кг-ын жинд өрсөлдөж байгаагаараа онцлог аж.
"Соёмбо" сонин
| Зэвсэгт хүчний гардан тулаан, олс таталтын АШТ-д анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчид оролцож байна | ||
| Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.