Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украины асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ОХУ-ыг түрэмгий байр суурь илэрхийлж байна гэж үзэж, үүнийг эсэргүүцэж, холбоотнуудтайгаа хамт мэдэгдэл хийж байна гэжээ.
Даваа гарагт Оттавад болсон хэвлэлийн хурлын үеэр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо "Бид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хамгаалах болно" гэж мэдэгдлээ.
Мөн Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын эзэлсэн бүс нутгуудын тусгаар тогтнол, эсвэл автономит болгох оролдлогыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аюулгүйн зөвлөлөө хуралдуулж, Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх үетэй давхцаж гарсан мэдэгдэл юм.
Энэ нь ОХУ удахгүй Украин руу түрэмгийлж магадгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлсээр байна. Иймээс барууны орнууд болон Украин ОХУ-ын харилцаа улам бүр хурцадмал байдалд орж байна.
| Жастин Трюдо Украины асуудлаар үг хэллээ | ||
| Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.