Шууд Chart

АНУ БНДАУ, БНЛАУ-д хориг арга хэмжээ авна

2022-02-22 13:34:24

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. АНУ-ын хориг арга хэмжээнд Донецк болон Луганскд хөрөнгө оруулалтыг хориглох зэрэг арга хэмжээ орж байна.

Энэ нь Украины салан тусгаарлах үзэлтэй эдгээр бүс нутгуудад үйл ажиллагаа явуулах аливаа этгээдэд тавигдах хориг арга хэмжээ авах юм. Жозеф Байдены хориг арга хэмжээ авах тушаалд салан тусгаарлах үзэлтэй бүс нутгуудад хөрөнгө оруулалт хийх, гадаад худалдаа хийх, мөн бүс нутгуудаас аливаа бараа, үйлчилгээ, технологийг АНУ-д шууд болон шууд бусаар импортлох, түүнчлэн экспортлохыг шууд буюу шууд бусаар хориглоно.

Нэмж дурдахад, АНУ-ын засаг захиргаа Донецк болон Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрөхөд оролцсон бүх хариуцлагатай албаны хүмүүст хориг арга хэмжээнд багтаж байна. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ цаг үед тайван байдлыг бий болгохыг хичээж, "Украин хэнээс ч, юунаас ч айхгүй" гэж ард түмэндээ мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын бүс нутгийг хүлээн зөвшөөрсөн нь түрэмгийлэл ойртож байгаа мэт эмх замбараагүй байдлыг өдөөж байна олон улсын гэж зарим ажиглагч үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНДАУ, БНЛАУ-д хориг арга хэмжээ авна  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй