Өчигдөр Австралийн засгийн газар цар тахлын эсрэг хоригдлуудаа цуцалсан тухай мэдээлсэн. Тэгвэл өчигдрөөс эхлэн тус улсад ирэх жуулчдын цуваа тасрахгүй үргэлжилж байна.
Вакцин хийлгэсэн жуулчдыг тус улсын иргэд Сиднейн нисэх онгоцны буудал дээр, коала баавгайн дүр бүхий чихмэл тоглоом, Австраличуудын дуртай "Тим тамс" шоколадтай жигнэмгээ дэлгэж угтан авсан байна. Энэ нь хоёр жил шахам хаалттай байсан аялал жуулчлал салбар сэргэж байгаад баярласан хүмүүс үйлдэл юм гэж аялал жуулчлалын байгууллагууд үзэж байгаа аж.
Австралийн аялал жуулчлалын ерөнхий захирал, Филлипа Харрисон хэлэхдээ, "аялал жуулчдын салбарыг цар тахлаас өмнөх үеийнх шиг түвшинд хүргэхэд ихээхэн хугацаа зарцуулна. Гэхдээ, эхлэл тавигдаад жуулчдаа тосон авч байгаа нь өөрөө гайхалтай үйл явдал болж байна. Энэ салбарынхан хоёр жил маш хүнд байлаа, аялал жуулчлалын салбарынхан биднээс гаднын жуулчдаа авчрахыг олон удаа хүссэн. Манай салбарынхны хүсэн хүлээсэн үе ирлээ" гэж онцолжээ.
Харин Сиднейн нисэх онгоцны буудалд жуулчдыг хүлээж авахаар ирсэн Австралийн худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд Дан Техан хэлэхдээ, "Засгийн газар аялал жуулчлалын салбар эргээд хүчтэй сэргэлт хийнэ гэж найдаж байна. Бид энэ салбарыг сэргээх олон ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлэх болно" гэж мэдэгдлээ.
Мөн Мельбурн, Брисбэн нисэх онгоцны буудлууд даваа гарагт жуулчдыг угтан авах бэлтгэл ажилдаа хэдийн ороод байна.
| Австралийн засгийн газар аялал жуулчлалаа сэргээнэ | ||
| Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.