ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд болсон ёслолын үеэр Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр болсон үйл ажиллагааны үеэр Владимир Путин бас нэгэн мэдэгдлийг хийгээд байна.
Тэрбээр, Украин өөрийн цөмийн зэвсгээ бүтээнэ гэж мэдэгдсэн нь “хоосон сүрдүүлэг”, “хоосон зориг” биш. Киевт ЗХУ-ын технологи, ийм зэвсгийг нийлүүлэх систем бий" гэж онцолжээ.
Тодруулбал, "Украин өөрийн цөмийн зэвсгээ бүтээнэ гэж өмнө нь мэдээлсэн. Киевт ийм зэвсгийг бүтээх Зөвлөлтийн технологи, систем бий" гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт телевизээр хэлсэн үгэндээ мэдэгдлээ.
"Украинд үнэхээр зөвлөлтийн цөмийн технологи, ийм зэвсгийг нийлүүлэх систем, тэр дундаа нисэх онгоц, "Точка-У" тактикийн пуужингууд байдаг. Энэ пуужингууд нь ЗХУ-ын үед хөгжсөн, 100 гаруй км-ын тусгалтай байдаг. Гэхдээ бүр илүү хол зайн пуужинг хөгжүүлж болно, энэ бол цаг хугацааны асуудал. Яагаад гэхээр ЗХУ-ын үеийн үндэс суурь бий. Тиймээс Украин цөмийн зэвсэгтэй болох нь, “ийм судалгаа”-г хийж байгаа улсуудаас ч илүү хялбар байх болно. Харин ялангуяа гадаадаас технологийн дэмжлэг авах тохиолдолд бид үүнийг зохицуулахгүй. Хэрэв Украин үй олноор хөнөөх зэвсэгтэй болох юм бол дэлхийн болон Европын дахь байдал эрс өөрчлөгдөнө гэж Владимир Путин онцолжээ. Харин Украин цөмийн зэвсэг хөгжүүлэхдээ барууны орнуудын дэмжлэгийг авбал, бидний зүгээс энэ “аюулыг” хариу үйлдэлгүйгээр зүгээр орхиж чадахгүй гэж дурджээ.
"Ялангуяа барууныхан Украинд цөмийн зэвсэг бүтээхэд нь тусалж, манай улсад дахин нэг аюул занал учруулж болзошгүйг би давтан хэлье" гэжээ.
| Владимир Путин: Украин цөмийн зэвсэг бүтээнэ гэж сүрдүүлж байгаа нь хоосон зориг биш | ||
| Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.