Шууд Chart

ОУОХ олимпын хаалтын үеэр энх тайвныг уриалаа

2022-02-21 12:49:39

Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах  Бээжин 2022 өвлийн олимпын хаалтын үеэр хэлсэн үгэндээ улс орны энх тайван байдлыг уриаллаа.

Тодруулбал, Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах энэ удаагийн олимпыг зохион байгуулсан улсыг сайшааж, тус улсын ард түмэн наадмыг аюулгүй зохион байгуулсанд талархал илэрхийлж, Олимпын нийгэмлэгээс энх тайвны захиас илгээлээ.

Тэрбээр, "Энэ Олимпын нийгэмлэгт бид бүгд адил тэгш эрхтэй. Бид ямар харагдах, хаанаас ирсэн, юунд итгэж байгаагаас үл хамааран бүгд адил тэгш эрхтэй. Та амар амгаланг олгооч" гэсэн байна.

"Олимпын эв санааны нэгдмэл байдлын үүднээс бид олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. Вакциныг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүрт тэгш хүртээмжтэй олгохыг уриалж байна."

Энэ нь Хятадад коронавирус анх гарч ирснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд тахлын үеэрх хоёр дахь Олимп болж байна. Тамирчид, хэвлэл мэдээлэл, ажилчдын хөдөлгөөнийг маш ихээр хязгаарлаж, хүн бүр маск зүүж, өдөр бүр Ковидын шинжилгээнд хамрагдсан. Бээжинд наадамд оролцохоор ирсэн олон мянган хүний дунд  463 эерэг Ковидын шинжилгээ гарсан байна.

Барууны хэд хэдэн засгийн газар тамирчдаа илгээсэн ч албан ёсны төлөөлөгчдөө илгээгээгүй дипломат бойкот хийсэн. Одоо ОУОХ 2024 оны Парис хотод болох олимпод анхаарал хандуулж, албан тушаалтнууд коронавирусгүй, дуулиан шуугиангүй зуны наадам болно гэж найдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУОХ олимпын хаалтын үеэр энх тайвныг уриалаа  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй