Парагвай улсын нийслэл Асунсьон хотыг өтгөн утаа бүрхэж агаарын чанар эрс муудсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус улсын цаг уурын мэргэжилтнүүд үүссэн нөхцөл байдлыг Аргентины хойд хэсэгт гарсан ойн түймэртэй холбон тайлбарлаж байна.
Парагвайн үндэсний цаг уурын газраас мэдээлэхдээ "Хиймэл дагуулын илрүүлсэн мэдээгээр өтгөн манангийн эх үүсвэрүүдийн дийлэнх нь Аргентины зүүн хойд, мөн Парагвайн өмнөд хэсэгт төвлөрч байгаа зураглал ажиглагдсан" гэж тайлбарлажээ.
Үүссэн нөхцөл байдлын улмаас тус улсын Эрүүл мэндийн яамнаас иргэддээ гадагш гаралгүй, хаалга, цонхоо онгойлгохгүй байхыг зөвлөсөн байна.
Мөн тус улсын үндэсний цаг уурын мэргэжилтэн “Удаан үргэлжилсэн ган гачиг нь дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийг авчирч болзошгүй” гэдгийг онцолжээ.
Харин Аргентины зүүн хойд хэсэгт орших "Ибера" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 50.000 гаруй га талбай түймэрт өртсөн байна.
Аргентины байгаль хамгаалагчид намаг ихтэй газарт нутагшуулахаар тоть болон бусад төрлийн амьтдыг аварч чаджээ.
| Парагвайд агаарын бохирдол дээд түвшинд хүрлээ | ||
| Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.