Шууд Chart

Индонез улсад “Их 20”-ийн бүлгийн уулзалт болж байна

2022-02-19 12:28:37

Индонезийн нийслэл Жакарта хотноо “Их 20”-ийн бүлгийн Сангийн сайд болон Төв банкны тэргүүн нар хоёр өдрийн турш хэлэлцээ хийлээ.

Дэлхийн 56 орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид уулзалтад оролцож байна. Засгийн газар уулзалтыг Бали аралд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын тархалтаас болж хурлын товыг өөрчилсөн байна.

Индонез улсад "омикрон" хувилбараас болж халдварын тоо нэмэгдэж байна. Лхагва гарагийн байдлаар 64.000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Уулзалтыг биечлэн болон онлайн хэлбэрээр явуулж байна.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нээлтийн үеэр хийсэн видео мессежэндээ цар тахал дуусаагүй, дэлхийн эдийн засаг хүндэрсэн хэвээр байна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "Их 20"-ийн орнуудын Сангийн сайд, Төв банкны удирдлага нарын уулзалт нь улс орнуудын хооронд харилцан уялдаатай төсөв, мөнгөний зохицуулалтыг боловсруулж, бидний бүх асуудлыг шийдэж чадна гэдэгт би итгэлтэй байна" гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн "Их 20"-ийн гишүүн орнууд дэлхийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, вакцины тархалтыг дэмжих алхмуудыг хэлэлцэж байна. Энэхүү арга хэмжээ нь тус улсын эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг сэргээхэд тусална гэж Индонез улс найдаж байна.

Энэ оны сүүлчээр буюу 11 дүгээр сард Балид "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт болно.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез улсад “Их 20”-ийн бүлгийн уулзалт болж байна   
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй