Шууд Chart

Бразилд хөрсний нуралт үүсчээ

2022-02-18 15:02:10

Рио де Жанейрогийн ойролцоох их хэмжээний хөрсний гулгалт олон арван хүний аминд хүрчээ. Аврагчид сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Бразилын нийслэл Рио мужийн захиргаа дээрх гамшгийн улмаас 94 хүн нас барсан нь батлагдсан гэж мэдэгдлээ.

Мягмар гарагт тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Петрополис хотод хөрсний нуралт үүссэн.  Петрополис бол өндөрлөг газрын амралтын газар юм. Ойролцоогоор 260 миллиметр бороо гурван цагийн дотор тус бүс нутагт оржээ. Эрх баригчид сонор сэрэмжтэй байгаа бөгөөд ойр орчмын олон оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Бразилд 12 дугаар сараас хойш их хэмжээний бороо орж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилд хөрсний нуралт үүсчээ  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй