Тэд мөн хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэх хүчин чармайлтаа батлах төлөвтэй байна.
Германы Өмнөд хэсэгт өнөөдөр эхлэх Мюнхений аюулгүй байдлын 58 дахь удаагийн бага хуралд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Германы Канцлер Олаф Шольц, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар оролцоно. Харин ОХУ оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Аюулгүй байдлын бага хурлын хоёр дахь өдөр буюу бямба гарагт Их долоогийн Гадаад хэргийн тэргүүн нарын яаралтай хуралдаан эхлэх юм. Одоогийн Их долоогийн бүлгийг даргалж байгаа Герман улс Украины нөхцөл байдлын тал дээр долоон орны эв нэгдлийг харуулахыг зорьж байна гэж мэдэгдлээ.
Их долоогийн хэлэлцээрээр “Хэрэв ОХУ Украин руу довтлох юм бол дипломат арга замаар хурцадмал байдлыг намжаах, хориг арга хэмжээ авах зэрэг хатуу арга хэмжээ авахыг эрэлхийлэх бололтой” гэж ажиглагчид үзэж байна.
| Мюнхений бага хурал эхэллээ | ||
| Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.