Дэлхий даяар өнгөрсөн 7 хоногт "Ковид-19" цар тахлын шинэ тохиолдлын тоо 19 хувиар буурч, нас баралтын тоо тогтворжсон тухай ДЭМБ-аас мэдээллээ. Өнгөрсөн 7 хоногийн тайлангаар цар тахлын 16 сая шинэ тохиолдол, нас барсан 75 мянган тохиолдол дэлхий даяар бүртгэгджээ.
Зөвхөн Номхон далайн баруун бүс нутгийн орнуудад ялангуяа Япон, Өмнөд Солонгост өнгөрсөн 7 хоногт цар тахлын шинэ тохиолдол 19 хувиар өссөн бол Зүүн Өмнөд Азийн орнуудад шинэ тохиолдлын тоо 37 хувиар буурсан нь дэлхийн хэмжээнд хамгийн их хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Харин улс орнуудаар авч үзвэл, халдварын хамгийн олон тохиолдол ОХУ-д бүртгэгджээ. Сүүлийн хэдэн 7 хоногт Зүүн Европын орнуудад болон бусад улсуудад "омикрон" хувилбарын тархалтаас үүдэлтэйгээр халдварт тохиолдлын тоо эрс өссөн.
Коронавирусний "омикрон" хувилбарын тархалт давамгайлснаас үүдэж альфа, дельта, бета зэрэг хувилбарын тархалт дэлхий даяар буурчээ. Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн цар тахлын нийт тохиолдлын 98 хувь нь "омикрон" хувилбарын тохиолдол байжээ.
Коронавирусний "омикрон" хувилбар нь хурдан тархалттай ч бусад хувилбаруудаас хөнгөн шинж тэмдэгтэй учраас вакцинжуулалт өндөртэй орнуудад "омикрон"-ы тархалт өндөр байгаа ч хүндрэх, нас барах тохиолдол төдийлөн нэмэгдээгүй юм байна.
Вакцинжуулалт бага хувьтай байгаа Африк тивд л гэхэд өнгөрсөн 7 хоногоос эхлэн цар тахлын халдварын тархалт буурах төлөвтэй болжээ. Гэхдээ ДЭМБ-ын Ерөнхий захирал өвчлөл буурч байгаа ч "Ковид-19" цар тахлын тархалт зогсох болоогүй, улс орнууд цар тахлын тархалт зогслоо гэж эрт тайвширч болохгүй гэж удаа дараа мэдэгдээд байна.
| “Ковид-19”-ийн халдварт шинэ тохиолдлын тоо 19 хувиар буурчээ | ||
| Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.