Шууд Chart

НАТО шинэ төлөвлөгөө боловсруулж байна

2022-02-18 12:09:49

НАТО Зүүн Европт байлдааны шинэ хүч бүрдүүлэх зэргээр “тогтоон барих, хамгаалалт”-аа бэхжүүлэх хувилбаруудыг судлаж байна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. Тэрбээр Батлан хамгаалах сайд нарын уулзалтын үеэр “хүч хэрэглэх” нь Европын шинэ хэвийн үзэгдэл болсонд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

НАТО Украины хямралтай холбогдуулан Төв болон зүүн, зүүн өмнөд Европт НАТО-гийн байлдааны шинэ хүч бүрдүүлэх замаар зүүн жигүүрээ гадны аюул заналхийллээс хамгаалах, хамгаалалтаа бэхжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч, одоо армийн командлагчид нарийвчлан судалж, ойрын хэдэн 7хоногт тайлагнана.

Франц улс Румын дахь байлдааны шинэ хүчийг тэргүүлэхээр аль эрт сайн дураараа саналаа өгсөн болохыг Йенс Столтенберг мэдэгдсэн байна. Москва Украины хилийн ойролцоо Беларустай цэргийн хамтарсан сургуулилалт хийгээд цэргийн хүчээ баазууд руу нь эргүүлэн татсан тухай мэдэгдсэний дараа НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар хуралдсан.

Орос Украины хилээс цэргээ татсан гэх мэдэгдэлд өрнөдийнхөн эргэлзэж байгаа, энэ үүднээс НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Орос анхааруулахгүйгээр Украин руу халдах чадамжаа хадгалсаар байна гэж мэдэгдэж байна.

Мөн АНУ-ын ТБНД Орос Украины хилд цэргийн хүчээ төвлөрүүлсэн хэвээр байгаа ийм нөхцөлд цэргээ эргүүлж татсан гэх зүйл олж харахгүй байна гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО шинэ төлөвлөгөө боловсруулж байна   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй