АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Германы канцлер Олаф Шольц нар Украины хямралыг яриа хэлэлцээгээр зохицуулах нь зүйтэй гэж мэдэгдлээ. Хоёр удирдагч Орос улс Украины хилийн бүсэд цэргийн хүч төвлөрүүлж байгаа асуудлаар утсаар ярьж, талууд ОХУ-тай цаашид хэлэлцээ хийх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Германы канцлер Олаф Шольц хэрвээ ОХУ Украин руу довтолбол дипломат арга замаар зохицуулах, тогтоон барих арга хэмжээ талаар Атлантын далай дамнасан зохицуулалтыг үргэлжлүүлэх, НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх нь чухал гэдэг дээр ч санал нэгджээ.
Германы Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хоёр тал Владимир Путины дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн мэдэгдлийг сайшаасан байна. Мөн хоёр тал Европын аюулгүй байдлыг багтаасан үр дүнтэй хэлэлцээ хийх нь зөв гэсэн байр суурьтай байна.
Харин АНУ, Германы Засгийн газрууд Украины хилээс Орос цэргээ татаж байгаа дүр зураг ажиглагдахгүй байгаа учраас дээд зэргийн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Цаашид Оросын цэргийн түргэмгийлэлд өртөх эрсдэл байсаар байна гэж үзэж байна. Мөн Жозеф Байден, Олаф Шольцнар Орос Украин руу довтолсон нөхцөлд ноцтой үр дагаварт хүрнэ гэдгийг дахин сануулжээ.
| Украины хямралыг хэлэлцээгээр зохицуулах нь зүйтэй гэв | ||
| Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.