ОХУ АНУ-тай аюулгүй байдлын асуудлаар бүрэн хэмжээний яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Кремль НАТО болон АНУ-аас хүлээж авсан баримт бичгүүдэд хариу өгөх 10 хуудас төслийг олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байж болзошгүй үед Владимир Путин хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НАТО зүүн тийш өргөжин тэлэлтээ хязгаарлахаас татгалзсан шаардлагад ОХУ буулт хийхгүй гэж лхагва гарагт мэдэгдсэн юм. Гэхдээ яг ийм цаг үед Вашингтон, НАТО хоёр ойрын болон дунд тусгалын пуужин хязгаарлах талаар яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа нь эерэг дохио гэж Сергей Лавров мэдэгдсэн.
Москвагийн хариу арга хэмжээний төслийн агуулгад үндэслэн яриа хэлэлцээ өрнөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн хэдэн сарын турш өрнөдийн өндөр албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросыг Украин руу халдан довтлохоор төлөвлөж байна, Украины хилд олон мянган цэрэг, зэвсэг төвлөрүүлж байна гэж мэдэгдэж, мэдээлсэн.
Харин Москва эдгээр мэдэгдлийг тухай бүрт нь няцааж, цэргийн ангиудаа өөрийн нутагт ч хаана ч шилжүүлэх бүрэн эрхтэй гэж мэдэгдэж ирсэн юм.
| ОХУ АНУ-тай хэлэлцээ хийх сонирхолтой байна | ||
| Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.